SlideShare a Scribd company logo
1 of 12
Download to read offline
Гарааны бизнес, энтрепренершипийг
ойлгохын тулд тухайн соёлтой холбоотой
өргөн хэрэглэгддэг гадаад үг хэллэгийг заавал
судалж мэдэх шаардлагатай. Startup
Mongolia ТББ-ын Монгол улсад 7 жил үйл
ажиллагаа явуулах хугацаанд сургалт
хөтөлбөрүүд дээр өргөн ашиглагддаг
энтрепренершип, инновацийн холбоотой 100
Англи нэр томьёог Монгол хэлнээ хөрвүүлэн
та бүхэндээ хүргэж байна.
Доорх 100 үг нь энтрепренершип, инноваци,
олон улсын бизнесийн орчинд зайлшгүй
хэрэглэгддэг Англи үгс тул таны мэдлэгт
нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.
1. Startup [ˈstɑːrt ʌp] - Гарааны бизнес буюу бизнес модель
хайгуулын шатандаа яваа бизнес
2. Raising money/funding [ˈɹeɪzɪŋ ˈmʌni /ˈfʌndɪŋ] - Хөрөнгө
мөнгө/санхүүжилт босгох
3. Form a team [fɔːrm ə tiːm/- Багаа бүрдүүлэх, хамт олноо үүсгэх
4. Product/Service [ˈprɑːdʌkt /ˈsɜːrvɪs] – Бүтээгдэхүүн/үйлчилгээ
5. Demo [ˈdemoʊ] – Туршилтын загвар (дээж бүтээгдэхүүн)
6. Alpha [ˈælfə] – Бүтээгдэхүүний анхны хувилбар
7. Beta [ˈbiːtə] - Бүтээгдэхүүний хоёрдох хувилбар
8. Prototype [ˈproʊtətaɪp] – Бүрэн ажиллагаатай бүтээгдэхүүний
туршилтын хувилбар (ихэвчлэн биет бараа бүтээгдэхүүнд хэрэглэх
нэр томьёо)
9. Full released version [fʊl ɹɪˈliːst ˈvɝʒən] – Тодорхой бүтээгдэхүүн,
үйлчилгээний зах зээлд нэвтрүүлсэн бүрэн хувилбар
10. Pivot [ˈpɪvət] – Бизнес санаа болон бүтээгдэхүүндээ явц дунд
бага багаар өөрчлөлт хийх
11. Invent [ɪnˈvɛnt] – Шинээр зохион бүтээх
12. Commercialization [kəˌmɜːrʃələˈzeɪʃn] – Зах зээлийн эргэлт буюу
арилжаанд оруулах
13. Innovation [ˌɪnəˈveɪʃn] – Зах зээлийн арилжаанд орсон шинэ
нээлт
14. Vision [ˈvɪʒn] - Алсын хараа, зорилт
15. Venture [ˈventʃər] - Бизнес
16. Breakeven point [ˈbreɪkiːvn pɔɪnt] – Хугарлын цэг буюу
борлуулалтын орлого нь зардлаа бүрэн нөхөх түвшин
17. FinTech /abbr. for Financial Technology/ [fɪn tek/ /faɪˈnænʃl
tekˈnɑːlədʒi] - Шинэ технологи болон инновацийг ашиглан
уламжлалт санхүүгийн арга барилтай өрсөлдөх цоо шинэ
санхүүгийн шийдэл
18. IPO /Initial Public Offering/ [ɪˈnɪʃl ˈpʌblɪk ˈɔːfərɪŋ] - Анх удаа
хөрөнгийн бирж дээр хувьцаагаа олон нийтэд худалдахаар гаргах
19. MVP /Minimum Viable Product/ [ˈmɪnɪməm ˈvaɪəbl ˈprɑːdʌkt] -
Хамгийн бага зардлаар бүтсэн үүрэг ажиллагаа нь бүрэн, тухайн
бараа бүтээгдэхүүний зорилтот үнэ цэнээ хэрэглэгчид өгч
чадахуйц бүтээгдэхүүн, үйлчилгээний энгийн хувилбар
20. Value Proposition [ˈvæljuː ˌprɑːpəˈzɪʃn] – Хэрэглэгчид өгөх үнэ
цэн буюу ашигтай чанар
21. Pitch/ present [pɪtʃ/ˈpreznt] – Богино ба урт хугацааны бизнесийн
танилцуулга хийх, бизнес найраа
22. Build [bɪld] – Бүтээх, бий болгох
23. Validate [ˈvælɪdeɪt] - Баталгаажуулах
24. Launch [lɔːntʃ] – Эхлүүлэх, нэвтрүүлэх (түгээмэл тохиолдолд
аппликейшнийг хэлнэ)
25. Test [tɛst] – Шалгах, турших
26. Ideation [ˌaɪdiˈeɪʃn] – Шинэ санаа боловсруулах явц,
ажиллагаа
27. Assumption [əˈsʌmpʃn] – Таамаглал, төсөөлөл
28 Founder, Co-Founder [ˈfaʊndər, koʊˈfaʊndər] – Үүсгэн
байгуулагч, хамтран үүсгэн байгуулагч
29. Developer, Full Stack Developer [dɪˈveləpər, fʊl stæk dɪˈveləpər]–
Код бичигч, бүх талын хөгжүүлэлтийг хийх чадвартай хөгжүүлэгч
(жишээ нь: өгөгдөл, хэрэглэгч, хяналт удирдлага гэх мэт) хөгжүүлэгч
буюу код бичигч
30. Mentor [ˈmentɔːr] – Бизнесийн чиглүүлэгч зөвлөх
31. BizDev /Business Developer or salesman/ [ˈbɪznəs dɪˈveləpər ɔːr
ˈseɪlzmən] – Бизнес хөгжүүлэгч буюу товчоор борлуулалтын ажилтан
32. Traction/milestones/ [ˈtrækʃn/ˈmaɪlstəʊns]– Гаргасан үр дүн
(үүнд: борлуулалтын хэмжээ, олж авсан хэрэглэгчийн тоо г.м)
33. Scaling [skeɪlɪŋ] – Өсгөх, томруулах, цар хүрээг нь тэлэх
34. Distribution [ˌdɪstrɪˈbjuːʃn] – Түгээлт, нийлүүлэлт
35. Execution [ˌeksɪˈkjuːʃn] - Гүйцэтгэл
36. Unit Economics [ˈjuːnɪt ˌiːkəˈnɑːmɪks]– Нэгж эдийн засаг буюу
тодорхой бизнес моделийн нэгж хэсгээс холбогдон үүсэх шууд
зардал болон орлого (CAC, LTV зэрэг нь үүнд багтана)
37. CAC /Customer Acquisition Cost/ [ˈkʌstəmər ˌækwɪˈzɪʃn kɔːst] -
Нэгж хэрэглэгчийг шинээр элсүүлэх зардал
38. LTV /Life Time Value/ [ˈlaɪf taɪm ˈvæljuː] - Тухайн хэрэглэгч таны
бизнесийн хэрэглэгч байх хугацааны туршид танай бизнест
авчрах насан туршийн үнэ цэн, үүсгэх ашиг, төлөх мөнгө (CAC<LTV
байж ашигтай байна)
39. Business Model [ˈbɪznəs ˈmɑːdl] – Бизнесийн загвар буюу
тухайн бизнес хэнд юуг хүргэж хаанаас хэрхэн ашиг олох зэргийг
тодорхойлох бизнес төлөвлөгөө
40. Action Plan [ˈækʃn plæn] – Үйл ажиллагааны үндсэн төлөвлөгөө
41. Accelerator [əkˈseləreɪtər] – Бизнес хурдасгуур хөтөлбөр
42. Incubator [ˈɪŋkjubeɪtər] - Бизнес бойжуулагч
43. Social Enterprise [ˈsoʊʃl ˈentərpraɪz] – Нийгмийн асуудлыг
шийдсэн буюу нийгэмд ээлтэй бизнес
44. Serial Entrepreneur [ˈsɪəriəl ˌɑːntrəprəˈnɜːr] - Цуврал энтрепренер
45. Competition [ˌkɑːmpəˈtɪʃn] – Өрсөлдөөн
46. Break out opportunity [breɪk aʊt ˌɑːpərˈtuːnəti] – Үсрэлт хийх
боломж
47. Early adopters /early evangelists/ [ˈɜːrli əˈdɑːptərz /ˈɜːrli
ɪˈvændʒəlɪstz]- Бүтээгдэхүүний анхны хэсэг хэрэглэгчид ба тэд
бусдад тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэж үзсэн туршлагаа
хуваалцсанаар дараагийн шинэ хэсэг хэрэглэгчдэд тодорхой
нөлөө үзүүлдэг
48. Primary Customer /end user/ [ˈpraɪmeri ˈkʌstəmər /end ˈjuːzər/] -
Үндсэн хэрэглэгч буюу тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг бодитоор
хэрэглэж буй эцсийн хэрэглэгч
49. Secondary Customer /economic buyer/ [ˈsekənderi ˈkʌstəmər
/ˌiːkəˈnɑːmɪk ˈbaɪər/] - Дайвар хэрэглэгч буюу тухайн бүтээгдэхүүн,
үйлчилгээг эдийн засгийн хувьд худалдан авч буй хэрэглэгч
50. Potential Customer [pəˈtenʃl ˈkʌstəmər ] – Ирээдүйн боломжит
хэрэглэгч
51. Customer Retention [ˈkʌstəmər rɪˈtenʃn] – Хэрэглэгчээ алдахгүй
тогтоон байлгах (хэмжээ)
52. Users Need, Pain [ˈjuːzərz niːd, peɪn]– Хэрэглэгчийн хэрэгцээ,
шаардлага
53. Customer Acquisition [ˈkʌstəmər ˌækwɪˈzɪʃn] – Хэрэглэгч
шинээр элсүүлэх /өөрсдийн хэрэглэгч болгох/
54. PMF /Product Market Fit/ [ˈprɑːdʌkt ˈmɑːrkɪt fɪt]- Зах зээл болон
бараа бүтээгдэхүүний нийцэл
55. Incorporation [ɪnˌkɔːrpəˈreɪʃn] – Бизнес, компанийн бүртгэл
56. LLC /Limited Liability Company/ [ˈlɪmɪtɪd ˌlaɪəˈbɪləti ˈkʌmpəni] -
ХХК буюу Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани
57. JSC /Joint Stock Company/ [dʒɔɪnt stɑːk ˈkʌmpəni] - ХК буюу
Хувьцаат компани
58. JV /Joint Venture/ [dʒɔɪnt ˈventʃər] – Хувь нийлүүлсэн компани
59. Linear growth [ˈlɪniər ɡroʊθ] – Шугаман өсөлт
60. Exponential growth [ˌekspəˈnenʃl ɡroʊθ] – Огцом, үсрэнгүй
өсөлт
61. Hackathon [ˈhækəθɑːn] – Бизнесийн марафон
62. Funding [ˈfʌndɪŋ] - Санхүүжилт
63. Angel investor [ˈeɪndʒl ɪnˈvestər] – Хувь хөрөнгө оруулагч
64. VC /Venture Capitalist/ [ˈventʃər ˈkæpɪtəlɪst] - Бизнес
санхүүжүүлдэг мэргэжлийн байгууллага буюу Венч сан
65. Seed Funding [siːd ˈfʌndɪŋ] – Анхны үндсэн санхүүжилт
66. Pre-seed, Series A, Series B [priː siːd, ˈsɪriːz eɪ, ˈsɪriːz biː]–
Санхүүжилтийн шатлалууд
67. Crowd funding [kraʊd ˈfʌndɪŋ] – Олон нийтээс хөрөнгө босгох
үйл ажиллагаа
68. Valuation [ˌvæljuˈeɪʃn] - Үнэлгээ
69. Two-sided market /multisided market/ [tuːˈsaɪdɪd ˈmɑːrkɪt /ˈmʌlti
ˈsaɪdɪd ˈmɑːrkɪt]- Худалдагч тал ба худалдан авагч тал цугтаа
оршдог хоёр буюу олон талт зах зээл
70. TAM /Total Available or Accesible or Addressable Market/ [ˈtoʊtl
əˈveɪləbl ɔːr əkˈsesəbl ɔːrəˈdresəbl ˈmɑːrkɪt] - Нийт нэвтрэх боломжтой
зах зээл буюу худалдаж авах сонирхолтой, орлоготой, боломжтой
хэрэглэгчдийн бүлэг
71. SAM /Serviceable Available Market/ [ˈsɜːrvɪsəbl əˈveɪləbl
ˈmɑːrkɪt] - Тодорхой бүтээгдэхүүнийг худалдаж авах сонирхолтой,
орлоготой, газарзүйн болон цаг хугацааны хувьд боломжтой
хэрэглэгчдийн бүлэг (TAM дотор багтана)
72. SOM /Serviceable Obtainable Market/ [ˈsɜːrvɪsəbl əbˈteɪnəbl
ˈmɑːrkɪt] - SAM дотроос танай бизнесийн хүрч үйлчлэх боломжтой
хэрэглэгчдийн бүлэг (SAM дотор багтана)
73. M&A /Merge and Acquisition/ [mɜːrdʒ ænd ˌækwɪˈzɪʃn]-
Компанийг нэгтгэх, худалдан авах үйл ажиллагаа
74. Exit [ˈeksɪt] – Гарааны бизнесийн амжилтын хэмжүүрийн нэг
болох бизнесээс амжилттай гарах (M&A or IPO)
75. Equity [ˈekwəti]– Өмч, компанийн хувь
76. Debt [det] - Өр
77. Share [ʃer] – Хувьцаа
78. Minority share holder [maɪˈnɔːrəti ʃer ˈhoʊldər] - Компанийн бага
хувийн хувьцааг эзэмшиж буй хувьцаа эзэмшигч
79. Majority share holder [məˈdʒɔːrəti ʃer ˈhoʊldər] - Компанийн
дийлэнх хувьцааг эзэмшиж буй хувьцаа эзэмшигч
80. Revenue, Pre-revenue [ˈrevənuː, priː ˈrevənuː] – Борлуулалт ба
борлуулалтын өмнөх үе
81. Convertible Note [kənˈvɜːrtəbl noʊt] – Зээл, өрийн хооронд
хувирч болдог нэгэн төрлийн хэлцэл
82. Burn rate [bɜːrn reɪt] - Компанийн мөнгө зарцуулж буй хурд,
төвшин (нэг сард $50,000 гэх мэт...)
83. Runway [ˈrʌnweɪ] - Өөрт буй санхүүжилтээр буюу нэмэлт
хөрөнгө оруулалт авахгүйгээр компани үйл ажиллагаагаа
үргэлжлүүлэх боломжтой хугацаа
84. Growth rate [ɡroʊθ reɪt] – Бизнесийн цаашдын өсөлтийн хувь
85. Closing a deal/round [ˈkloʊzɪŋ ə diːl/raʊnd] - Бизнес хэлэлцээр,
гэрээ зэргийг амжилттай хийх
86. Road map [rəʊd mæp] – Ирээдүйн даваа, бараа бүтээгдэхүүн
эсвэл компанийн ирээдүйн чиглэл, төлөвлөгөө
87. Disruption [dɪsˈrʌpʃn] - уламжлалт баригдмал байдлыг
үймүүлэн үүсгэсэн шинэ шийдэл
88. Company culture [ˈkʌmpəni ˈkʌltʃər] - Байгууллагын соёл
89. Hiring and firing [ˈhaɪərɪŋ ænd ˈfaɪərɪŋ] - Ажилд авах, ажлаас
халах
90. SEO /Search Engine Optimisation/ [ˌsɜːrtʃ endʒɪn ˌɑːptɪməˈzeɪʃn] -
Хайлтын системийг байж болох хамгийн сайн түвшинд нь хүртэл
хөгжүүлэх
91. UX /User Experience/ [ˈjuːzər ɪkˈspɪriəns] - Аливаа нэгэн
бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг хэрэглээд тухайн хэрэглэгчид төрж
буй сэтгэгдэл
92. UI /User Interface/ [ˈjuːzər ˈɪntərfeɪs] - Хэрэглэгчид компьютер
эсвэл аливаа төхөөрөмжтэй харилцан үйлдэл хийх боломжийг
хангадаг оролт, гаралтын үйлдэл бүхий хэрэглэгчид харагдах тал
93. Lean Startup [liːn ˈstɑːrt ʌp] - Дэвшилтэт гарааны бизнес
94. BMC /Business Model Canvas/ [ˈbɪznəs ˈmɑːdl ˈkænvəs] –
Бизнесийн загвар хавтан буюу тухайн бизнес хэнд юуг хүргэж
хаанаас хэрхэн ашиг олох зэргээ дүрсэлдэг хавтгай
95. ICO /Initial Coin Offering/ [ɪˈnɪʃl kɔɪn ˈɔːfərɪŋ] - Крипто мөнгөний
нэгжийг анх удаа хөрөнгийн биржэд борлуулах
96. Talent [ˈtælənt] - Авьяас чадвар
97. Creative work/Creative solution [kriˈeɪtɪv wɜːrk/kriˈeɪtɪv səˈluːʃn] -
Бүтээлч ажил, шийдэл
98. Deadline [ˈdedlaɪn] - Аливаа үүрэг даалгавар, ажлыг
гүйцэтгэхээр товлосон эцсийн хугацаа
99. Hustle [ˈhʌsl] - Тэмцэх, гүрийх
100. AI /Artificial Intelligence/ [ˌɑːrtɪfɪʃl ɪnˈtelɪɡəns] - Хиймэл оюун
ухаан буюу урьд нь гүйцэтгэхэд хүний оюун ухаан шаардагддаг
байсан үйл ажиллагааг компьютерын систем ашиглан орлуулах
онол
Олон улсын энтрепренершип, инновацийн зайлшгүй хэрэглэгддэг 100 Англи нэр томьёоны Монгол орчуулга

More Related Content

Similar to Олон улсын энтрепренершип, инновацийн зайлшгүй хэрэглэгддэг 100 Англи нэр томьёоны Монгол орчуулга

Similar to Олон улсын энтрепренершип, инновацийн зайлшгүй хэрэглэгддэг 100 Англи нэр томьёоны Монгол орчуулга (11)

Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
 
Lab14
Lab14Lab14
Lab14
 
Б. ЗОРИГТ Э. ХАШХҮЛЭГ - ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ИНКУБАЦИ
Б. ЗОРИГТ Э. ХАШХҮЛЭГ - ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ИНКУБАЦИБ. ЗОРИГТ Э. ХАШХҮЛЭГ - ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ИНКУБАЦИ
Б. ЗОРИГТ Э. ХАШХҮЛЭГ - ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ИНКУБАЦИ
 
Ad
AdAd
Ad
 
Khishigzaya
KhishigzayaKhishigzaya
Khishigzaya
 
MNG ЕДИЭТ удирдамж 29082022.docx
MNG ЕДИЭТ удирдамж 29082022.docxMNG ЕДИЭТ удирдамж 29082022.docx
MNG ЕДИЭТ удирдамж 29082022.docx
 
Chap011 ch
Chap011 chChap011 ch
Chap011 ch
 
Зах зээлээр удирдуулах стратеги
Зах зээлээр удирдуулах стратегиЗах зээлээр удирдуулах стратеги
Зах зээлээр удирдуулах стратеги
 
For engineer's lecture 3
For engineer's lecture 3For engineer's lecture 3
For engineer's lecture 3
 
Fostering entrepreneurship through civic innovation: Case of Green Nation Cha...
Fostering entrepreneurship through civic innovation: Case of Green Nation Cha...Fostering entrepreneurship through civic innovation: Case of Green Nation Cha...
Fostering entrepreneurship through civic innovation: Case of Green Nation Cha...
 
Micro l7.2019-2020on
Micro l7.2019-2020onMicro l7.2019-2020on
Micro l7.2019-2020on
 

More from Oko Davaasuren

Pushing Mongolia’s land­locked boundaries: An investigation into the country’...
Pushing Mongolia’s land­locked boundaries: An investigation into the country’...Pushing Mongolia’s land­locked boundaries: An investigation into the country’...
Pushing Mongolia’s land­locked boundaries: An investigation into the country’...
Oko Davaasuren
 
Startup Weekend Mongolia 5
Startup Weekend Mongolia 5Startup Weekend Mongolia 5
Startup Weekend Mongolia 5
Oko Davaasuren
 
Startup Weekend Mongolia 4- Deck
Startup Weekend Mongolia 4- DeckStartup Weekend Mongolia 4- Deck
Startup Weekend Mongolia 4- Deck
Oko Davaasuren
 
Startup Weekend Mongolia 4
Startup Weekend Mongolia 4Startup Weekend Mongolia 4
Startup Weekend Mongolia 4
Oko Davaasuren
 
GEW MONGOLIA Sponsorshp Package
GEW MONGOLIA Sponsorshp PackageGEW MONGOLIA Sponsorshp Package
GEW MONGOLIA Sponsorshp Package
Oko Davaasuren
 
GEW MONGOLIA 2011 presentation моn
GEW MONGOLIA 2011 presentation моnGEW MONGOLIA 2011 presentation моn
GEW MONGOLIA 2011 presentation моn
Oko Davaasuren
 

More from Oko Davaasuren (12)

Social Entrepreneurship Ecosystem Report in Mongolia
Social Entrepreneurship Ecosystem Report in Mongolia Social Entrepreneurship Ecosystem Report in Mongolia
Social Entrepreneurship Ecosystem Report in Mongolia
 
Pushing Mongolia’s land­locked boundaries: An investigation into the country’...
Pushing Mongolia’s land­locked boundaries: An investigation into the country’...Pushing Mongolia’s land­locked boundaries: An investigation into the country’...
Pushing Mongolia’s land­locked boundaries: An investigation into the country’...
 
Startup Mongolia
Startup MongoliaStartup Mongolia
Startup Mongolia
 
Startup Weekend Mongolia 5
Startup Weekend Mongolia 5Startup Weekend Mongolia 5
Startup Weekend Mongolia 5
 
Startup Weekend Mongolia 4- Deck
Startup Weekend Mongolia 4- DeckStartup Weekend Mongolia 4- Deck
Startup Weekend Mongolia 4- Deck
 
Startup Weekend Mongolia 4
Startup Weekend Mongolia 4Startup Weekend Mongolia 4
Startup Weekend Mongolia 4
 
SWMONGOLIA Intro
SWMONGOLIA IntroSWMONGOLIA Intro
SWMONGOLIA Intro
 
MIT in Mongolia
MIT in MongoliaMIT in Mongolia
MIT in Mongolia
 
GEW MONGOLIA Sponsorshp Package
GEW MONGOLIA Sponsorshp PackageGEW MONGOLIA Sponsorshp Package
GEW MONGOLIA Sponsorshp Package
 
GEW MONGOLIA details
GEW MONGOLIA detailsGEW MONGOLIA details
GEW MONGOLIA details
 
GEW MONGOLIA 2011 presentation моn
GEW MONGOLIA 2011 presentation моnGEW MONGOLIA 2011 presentation моn
GEW MONGOLIA 2011 presentation моn
 
SWMONGOLIA presentation
SWMONGOLIA presentationSWMONGOLIA presentation
SWMONGOLIA presentation
 

Олон улсын энтрепренершип, инновацийн зайлшгүй хэрэглэгддэг 100 Англи нэр томьёоны Монгол орчуулга

  • 1.
  • 2. Гарааны бизнес, энтрепренершипийг ойлгохын тулд тухайн соёлтой холбоотой өргөн хэрэглэгддэг гадаад үг хэллэгийг заавал судалж мэдэх шаардлагатай. Startup Mongolia ТББ-ын Монгол улсад 7 жил үйл ажиллагаа явуулах хугацаанд сургалт хөтөлбөрүүд дээр өргөн ашиглагддаг энтрепренершип, инновацийн холбоотой 100 Англи нэр томьёог Монгол хэлнээ хөрвүүлэн та бүхэндээ хүргэж байна. Доорх 100 үг нь энтрепренершип, инноваци, олон улсын бизнесийн орчинд зайлшгүй хэрэглэгддэг Англи үгс тул таны мэдлэгт нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.
  • 3. 1. Startup [ˈstɑːrt ʌp] - Гарааны бизнес буюу бизнес модель хайгуулын шатандаа яваа бизнес 2. Raising money/funding [ˈɹeɪzɪŋ ˈmʌni /ˈfʌndɪŋ] - Хөрөнгө мөнгө/санхүүжилт босгох 3. Form a team [fɔːrm ə tiːm/- Багаа бүрдүүлэх, хамт олноо үүсгэх 4. Product/Service [ˈprɑːdʌkt /ˈsɜːrvɪs] – Бүтээгдэхүүн/үйлчилгээ 5. Demo [ˈdemoʊ] – Туршилтын загвар (дээж бүтээгдэхүүн) 6. Alpha [ˈælfə] – Бүтээгдэхүүний анхны хувилбар 7. Beta [ˈbiːtə] - Бүтээгдэхүүний хоёрдох хувилбар 8. Prototype [ˈproʊtətaɪp] – Бүрэн ажиллагаатай бүтээгдэхүүний туршилтын хувилбар (ихэвчлэн биет бараа бүтээгдэхүүнд хэрэглэх нэр томьёо) 9. Full released version [fʊl ɹɪˈliːst ˈvɝʒən] – Тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлд нэвтрүүлсэн бүрэн хувилбар 10. Pivot [ˈpɪvət] – Бизнес санаа болон бүтээгдэхүүндээ явц дунд бага багаар өөрчлөлт хийх 11. Invent [ɪnˈvɛnt] – Шинээр зохион бүтээх 12. Commercialization [kəˌmɜːrʃələˈzeɪʃn] – Зах зээлийн эргэлт буюу арилжаанд оруулах 13. Innovation [ˌɪnəˈveɪʃn] – Зах зээлийн арилжаанд орсон шинэ нээлт 14. Vision [ˈvɪʒn] - Алсын хараа, зорилт
  • 4. 15. Venture [ˈventʃər] - Бизнес 16. Breakeven point [ˈbreɪkiːvn pɔɪnt] – Хугарлын цэг буюу борлуулалтын орлого нь зардлаа бүрэн нөхөх түвшин 17. FinTech /abbr. for Financial Technology/ [fɪn tek/ /faɪˈnænʃl tekˈnɑːlədʒi] - Шинэ технологи болон инновацийг ашиглан уламжлалт санхүүгийн арга барилтай өрсөлдөх цоо шинэ санхүүгийн шийдэл 18. IPO /Initial Public Offering/ [ɪˈnɪʃl ˈpʌblɪk ˈɔːfərɪŋ] - Анх удаа хөрөнгийн бирж дээр хувьцаагаа олон нийтэд худалдахаар гаргах 19. MVP /Minimum Viable Product/ [ˈmɪnɪməm ˈvaɪəbl ˈprɑːdʌkt] - Хамгийн бага зардлаар бүтсэн үүрэг ажиллагаа нь бүрэн, тухайн бараа бүтээгдэхүүний зорилтот үнэ цэнээ хэрэглэгчид өгч чадахуйц бүтээгдэхүүн, үйлчилгээний энгийн хувилбар 20. Value Proposition [ˈvæljuː ˌprɑːpəˈzɪʃn] – Хэрэглэгчид өгөх үнэ цэн буюу ашигтай чанар 21. Pitch/ present [pɪtʃ/ˈpreznt] – Богино ба урт хугацааны бизнесийн танилцуулга хийх, бизнес найраа 22. Build [bɪld] – Бүтээх, бий болгох 23. Validate [ˈvælɪdeɪt] - Баталгаажуулах 24. Launch [lɔːntʃ] – Эхлүүлэх, нэвтрүүлэх (түгээмэл тохиолдолд аппликейшнийг хэлнэ) 25. Test [tɛst] – Шалгах, турших
  • 5. 26. Ideation [ˌaɪdiˈeɪʃn] – Шинэ санаа боловсруулах явц, ажиллагаа 27. Assumption [əˈsʌmpʃn] – Таамаглал, төсөөлөл 28 Founder, Co-Founder [ˈfaʊndər, koʊˈfaʊndər] – Үүсгэн байгуулагч, хамтран үүсгэн байгуулагч 29. Developer, Full Stack Developer [dɪˈveləpər, fʊl stæk dɪˈveləpər]– Код бичигч, бүх талын хөгжүүлэлтийг хийх чадвартай хөгжүүлэгч (жишээ нь: өгөгдөл, хэрэглэгч, хяналт удирдлага гэх мэт) хөгжүүлэгч буюу код бичигч 30. Mentor [ˈmentɔːr] – Бизнесийн чиглүүлэгч зөвлөх 31. BizDev /Business Developer or salesman/ [ˈbɪznəs dɪˈveləpər ɔːr ˈseɪlzmən] – Бизнес хөгжүүлэгч буюу товчоор борлуулалтын ажилтан 32. Traction/milestones/ [ˈtrækʃn/ˈmaɪlstəʊns]– Гаргасан үр дүн (үүнд: борлуулалтын хэмжээ, олж авсан хэрэглэгчийн тоо г.м) 33. Scaling [skeɪlɪŋ] – Өсгөх, томруулах, цар хүрээг нь тэлэх 34. Distribution [ˌdɪstrɪˈbjuːʃn] – Түгээлт, нийлүүлэлт 35. Execution [ˌeksɪˈkjuːʃn] - Гүйцэтгэл 36. Unit Economics [ˈjuːnɪt ˌiːkəˈnɑːmɪks]– Нэгж эдийн засаг буюу тодорхой бизнес моделийн нэгж хэсгээс холбогдон үүсэх шууд зардал болон орлого (CAC, LTV зэрэг нь үүнд багтана) 37. CAC /Customer Acquisition Cost/ [ˈkʌstəmər ˌækwɪˈzɪʃn kɔːst] - Нэгж хэрэглэгчийг шинээр элсүүлэх зардал
  • 6. 38. LTV /Life Time Value/ [ˈlaɪf taɪm ˈvæljuː] - Тухайн хэрэглэгч таны бизнесийн хэрэглэгч байх хугацааны туршид танай бизнест авчрах насан туршийн үнэ цэн, үүсгэх ашиг, төлөх мөнгө (CAC<LTV байж ашигтай байна) 39. Business Model [ˈbɪznəs ˈmɑːdl] – Бизнесийн загвар буюу тухайн бизнес хэнд юуг хүргэж хаанаас хэрхэн ашиг олох зэргийг тодорхойлох бизнес төлөвлөгөө 40. Action Plan [ˈækʃn plæn] – Үйл ажиллагааны үндсэн төлөвлөгөө 41. Accelerator [əkˈseləreɪtər] – Бизнес хурдасгуур хөтөлбөр 42. Incubator [ˈɪŋkjubeɪtər] - Бизнес бойжуулагч 43. Social Enterprise [ˈsoʊʃl ˈentərpraɪz] – Нийгмийн асуудлыг шийдсэн буюу нийгэмд ээлтэй бизнес 44. Serial Entrepreneur [ˈsɪəriəl ˌɑːntrəprəˈnɜːr] - Цуврал энтрепренер 45. Competition [ˌkɑːmpəˈtɪʃn] – Өрсөлдөөн 46. Break out opportunity [breɪk aʊt ˌɑːpərˈtuːnəti] – Үсрэлт хийх боломж 47. Early adopters /early evangelists/ [ˈɜːrli əˈdɑːptərz /ˈɜːrli ɪˈvændʒəlɪstz]- Бүтээгдэхүүний анхны хэсэг хэрэглэгчид ба тэд бусдад тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэж үзсэн туршлагаа хуваалцсанаар дараагийн шинэ хэсэг хэрэглэгчдэд тодорхой нөлөө үзүүлдэг 48. Primary Customer /end user/ [ˈpraɪmeri ˈkʌstəmər /end ˈjuːzər/] - Үндсэн хэрэглэгч буюу тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг бодитоор хэрэглэж буй эцсийн хэрэглэгч
  • 7. 49. Secondary Customer /economic buyer/ [ˈsekənderi ˈkʌstəmər /ˌiːkəˈnɑːmɪk ˈbaɪər/] - Дайвар хэрэглэгч буюу тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн хувьд худалдан авч буй хэрэглэгч 50. Potential Customer [pəˈtenʃl ˈkʌstəmər ] – Ирээдүйн боломжит хэрэглэгч 51. Customer Retention [ˈkʌstəmər rɪˈtenʃn] – Хэрэглэгчээ алдахгүй тогтоон байлгах (хэмжээ) 52. Users Need, Pain [ˈjuːzərz niːd, peɪn]– Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага 53. Customer Acquisition [ˈkʌstəmər ˌækwɪˈzɪʃn] – Хэрэглэгч шинээр элсүүлэх /өөрсдийн хэрэглэгч болгох/ 54. PMF /Product Market Fit/ [ˈprɑːdʌkt ˈmɑːrkɪt fɪt]- Зах зээл болон бараа бүтээгдэхүүний нийцэл 55. Incorporation [ɪnˌkɔːrpəˈreɪʃn] – Бизнес, компанийн бүртгэл 56. LLC /Limited Liability Company/ [ˈlɪmɪtɪd ˌlaɪəˈbɪləti ˈkʌmpəni] - ХХК буюу Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани 57. JSC /Joint Stock Company/ [dʒɔɪnt stɑːk ˈkʌmpəni] - ХК буюу Хувьцаат компани 58. JV /Joint Venture/ [dʒɔɪnt ˈventʃər] – Хувь нийлүүлсэн компани 59. Linear growth [ˈlɪniər ɡroʊθ] – Шугаман өсөлт 60. Exponential growth [ˌekspəˈnenʃl ɡroʊθ] – Огцом, үсрэнгүй өсөлт 61. Hackathon [ˈhækəθɑːn] – Бизнесийн марафон
  • 8. 62. Funding [ˈfʌndɪŋ] - Санхүүжилт 63. Angel investor [ˈeɪndʒl ɪnˈvestər] – Хувь хөрөнгө оруулагч 64. VC /Venture Capitalist/ [ˈventʃər ˈkæpɪtəlɪst] - Бизнес санхүүжүүлдэг мэргэжлийн байгууллага буюу Венч сан 65. Seed Funding [siːd ˈfʌndɪŋ] – Анхны үндсэн санхүүжилт 66. Pre-seed, Series A, Series B [priː siːd, ˈsɪriːz eɪ, ˈsɪriːz biː]– Санхүүжилтийн шатлалууд 67. Crowd funding [kraʊd ˈfʌndɪŋ] – Олон нийтээс хөрөнгө босгох үйл ажиллагаа 68. Valuation [ˌvæljuˈeɪʃn] - Үнэлгээ 69. Two-sided market /multisided market/ [tuːˈsaɪdɪd ˈmɑːrkɪt /ˈmʌlti ˈsaɪdɪd ˈmɑːrkɪt]- Худалдагч тал ба худалдан авагч тал цугтаа оршдог хоёр буюу олон талт зах зээл 70. TAM /Total Available or Accesible or Addressable Market/ [ˈtoʊtl əˈveɪləbl ɔːr əkˈsesəbl ɔːrəˈdresəbl ˈmɑːrkɪt] - Нийт нэвтрэх боломжтой зах зээл буюу худалдаж авах сонирхолтой, орлоготой, боломжтой хэрэглэгчдийн бүлэг 71. SAM /Serviceable Available Market/ [ˈsɜːrvɪsəbl əˈveɪləbl ˈmɑːrkɪt] - Тодорхой бүтээгдэхүүнийг худалдаж авах сонирхолтой, орлоготой, газарзүйн болон цаг хугацааны хувьд боломжтой хэрэглэгчдийн бүлэг (TAM дотор багтана) 72. SOM /Serviceable Obtainable Market/ [ˈsɜːrvɪsəbl əbˈteɪnəbl ˈmɑːrkɪt] - SAM дотроос танай бизнесийн хүрч үйлчлэх боломжтой хэрэглэгчдийн бүлэг (SAM дотор багтана)
  • 9. 73. M&A /Merge and Acquisition/ [mɜːrdʒ ænd ˌækwɪˈzɪʃn]- Компанийг нэгтгэх, худалдан авах үйл ажиллагаа 74. Exit [ˈeksɪt] – Гарааны бизнесийн амжилтын хэмжүүрийн нэг болох бизнесээс амжилттай гарах (M&A or IPO) 75. Equity [ˈekwəti]– Өмч, компанийн хувь 76. Debt [det] - Өр 77. Share [ʃer] – Хувьцаа 78. Minority share holder [maɪˈnɔːrəti ʃer ˈhoʊldər] - Компанийн бага хувийн хувьцааг эзэмшиж буй хувьцаа эзэмшигч 79. Majority share holder [məˈdʒɔːrəti ʃer ˈhoʊldər] - Компанийн дийлэнх хувьцааг эзэмшиж буй хувьцаа эзэмшигч 80. Revenue, Pre-revenue [ˈrevənuː, priː ˈrevənuː] – Борлуулалт ба борлуулалтын өмнөх үе 81. Convertible Note [kənˈvɜːrtəbl noʊt] – Зээл, өрийн хооронд хувирч болдог нэгэн төрлийн хэлцэл 82. Burn rate [bɜːrn reɪt] - Компанийн мөнгө зарцуулж буй хурд, төвшин (нэг сард $50,000 гэх мэт...) 83. Runway [ˈrʌnweɪ] - Өөрт буй санхүүжилтээр буюу нэмэлт хөрөнгө оруулалт авахгүйгээр компани үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой хугацаа 84. Growth rate [ɡroʊθ reɪt] – Бизнесийн цаашдын өсөлтийн хувь 85. Closing a deal/round [ˈkloʊzɪŋ ə diːl/raʊnd] - Бизнес хэлэлцээр, гэрээ зэргийг амжилттай хийх
  • 10. 86. Road map [rəʊd mæp] – Ирээдүйн даваа, бараа бүтээгдэхүүн эсвэл компанийн ирээдүйн чиглэл, төлөвлөгөө 87. Disruption [dɪsˈrʌpʃn] - уламжлалт баригдмал байдлыг үймүүлэн үүсгэсэн шинэ шийдэл 88. Company culture [ˈkʌmpəni ˈkʌltʃər] - Байгууллагын соёл 89. Hiring and firing [ˈhaɪərɪŋ ænd ˈfaɪərɪŋ] - Ажилд авах, ажлаас халах 90. SEO /Search Engine Optimisation/ [ˌsɜːrtʃ endʒɪn ˌɑːptɪməˈzeɪʃn] - Хайлтын системийг байж болох хамгийн сайн түвшинд нь хүртэл хөгжүүлэх 91. UX /User Experience/ [ˈjuːzər ɪkˈspɪriəns] - Аливаа нэгэн бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг хэрэглээд тухайн хэрэглэгчид төрж буй сэтгэгдэл 92. UI /User Interface/ [ˈjuːzər ˈɪntərfeɪs] - Хэрэглэгчид компьютер эсвэл аливаа төхөөрөмжтэй харилцан үйлдэл хийх боломжийг хангадаг оролт, гаралтын үйлдэл бүхий хэрэглэгчид харагдах тал 93. Lean Startup [liːn ˈstɑːrt ʌp] - Дэвшилтэт гарааны бизнес 94. BMC /Business Model Canvas/ [ˈbɪznəs ˈmɑːdl ˈkænvəs] – Бизнесийн загвар хавтан буюу тухайн бизнес хэнд юуг хүргэж хаанаас хэрхэн ашиг олох зэргээ дүрсэлдэг хавтгай 95. ICO /Initial Coin Offering/ [ɪˈnɪʃl kɔɪn ˈɔːfərɪŋ] - Крипто мөнгөний нэгжийг анх удаа хөрөнгийн биржэд борлуулах 96. Talent [ˈtælənt] - Авьяас чадвар
  • 11. 97. Creative work/Creative solution [kriˈeɪtɪv wɜːrk/kriˈeɪtɪv səˈluːʃn] - Бүтээлч ажил, шийдэл 98. Deadline [ˈdedlaɪn] - Аливаа үүрэг даалгавар, ажлыг гүйцэтгэхээр товлосон эцсийн хугацаа 99. Hustle [ˈhʌsl] - Тэмцэх, гүрийх 100. AI /Artificial Intelligence/ [ˌɑːrtɪfɪʃl ɪnˈtelɪɡəns] - Хиймэл оюун ухаан буюу урьд нь гүйцэтгэхэд хүний оюун ухаан шаардагддаг байсан үйл ажиллагааг компьютерын систем ашиглан орлуулах онол